Өөрийн гар утсаа компьютерт холбох зайлшгүй шаардлага гардаг шүү дээ, жишээ нь файл, зураг хуулах, утсандаа програм уншуулах, USB Tethering болгож ашиглах гэх мэт зөндөө шаардлага гардаг, гэтэл утас маань PC, Laptop-нд холбогдож өгөхгүй байвал таньд төвөгтэй санагдах нь мэдээж, иймээс таны утас Компьютерт танихгүй байвал таньд дараах байдлаар холбох арга зааврыг хүргэж байна. Дагаад хийгээрэй
Бид Software талын арга зааврыг таньд хүргэх тул та эхлээд өөрийн зүгээс утас, компьютер, USB зэрэг hardware талын зүйлсээ юун түрүүнд шалгах хэрэгтэй, хамгийн эхлээд өөр утсыг USB-р дамжуулж компьютертээ холбож тестлэж үзэх хэрэгтэй, мөн Компьютерийн USB Port хэвийн байгаа эсэхийг шалгаж ба улмаар утсаа USB-р холбон Settings - About Device - Status - Battery Status - Charging USB эсвэл AC гэсний аль нь байгааг харах хэрэгтэй, USB бол таны утас холбогдох магадлал Өндөр ба AC гэвэл зөвхөн цэнэглэж байна гэсэн үг
1.Эхний заавар бол Утасныхаа Developer Options-цэсрүү орж USB Debugging гэсэн сонголтыг идэвхижүүлэх юм
Хэрхэн идэвхижүүлэх вэ? гэвэл юун түрүүнд таны Утасны OS Version буюу Android Version-гоос шалтгаалж цэргүү орох зам өөр өөр байх юм
Таны утас Android 2.3.X Gingerbread буюу хуучны OS-той байгаа бол
SETTINGS - APPLICATIONS - DEVELOPMENT - USB DEBUGGING - Чагтлана
Android 4.1.2 - SETTINGS - DEVELOPER OPTIONS - USB DEBUGGING - Чагтлана
Android 4.2.2 + бол SETTINGS - ABOUT DEVICE (SOFTWARE INFORMATION) - BUILD NUMBER - 10 Удаа хурдан дарсанаар DEVELOPER Цэс гарч ирэх ба дээрх зааврын дагуу USB DEBUGGING - Чагтлана
2.PC-ндээ утасныхаа Driver-г суулгах ба доорх линкээс орж өөрийнхөө утасны брэндийг сонгон татна уу, татсаны дараа Driver-аа бүрэн суулгаж Компьютероо RESTART хийнэ
SAMSUNG USB Drivers - TATAX 14.6mb
HTC USB Drivers - TATAX 140mb
LG USB Drivers TATAX 10.3mb
TAKE Kt-tech Drivers TATAX 9mb
SKY VEGA Phones USB Drivers TATAX 26mb
3.Утасны Компьютерт холбох горимыг Service Menu-р өөрчлөх
*#0808#
*#7284#
319712358 - LG 0821, KT - 774632, SKT - 996412
Дээрх кодуудаас аль болж байгаа цэсрүү орж USB Тохиргооноос MTP - ADB сонголтыг сонгож утсаа унтрааж асаана
Магадгүй таны утас холбогдсон бол System Notification төрлийн мэдэгдэл ирэх ба Phone Connected to Files Transfer эсвэл Allow USB Connection гэх маягийн мэдэгдэл ирэх ба зөвшөөрсөн, File Transer-зэргээс сонгоно
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх